Илэг, нэхий, арьс, ноос ноолууран материалтай хувцас, гутал, эдлэлийн гадаргууд нано бүрхүүл үе үүсгэн шингэн нэвчиж толбо тогтох, бороо, цас, шавар, шалбааганд норж бохирдох, гандах, өнгө алдахаас хамгаалж эдэлгээг уртасгана.
Хэрэглэх заавар:
• Хэрэглэхээс өмнө сэгсэрнэ.
• 15-20 см зайнаас гадаргууг жигд нортол шүршинэ. (10 минутын зайтай 2-3 давхарлана)
• 24 цаг шингэн хүргэлгүй хуурай газар хатаана.
Анхаарах зүйл:
• Материалын гадаргуу цэвэр, хуурай байхад шүрших
• Угаалтын дараа бага зэрэг нэмж шүрших
• Арьсанд хүрэх, нүдэнд орвол усаар угаах
• Хүүхдээс хол байлгах
Онцлог, давуу тал:
-Герман технологиор олон Улсын стандартын дагуу боловсруулан гаргадаг
-Хүний бие болон байгаль орчинд хор нөлөөгүй ЭКО пасспорттой
-Гутал хувцас эдлэлийн эдэлгээг уртасгана
-Ус түлхэх шинж чанар нь бусад уламжлалт бүтээгдэхүүнүүдээс хэд дахин илүү
-Тогтоц болон шинж чанараа хадгалах байдал нь уламжлалт бүтээгдэхүүнээс хэд дахин удаан
-Тос, парафин, вакс, акрил болон химийн хорт нэгдэл агуулаагүй
-Өнгөгүй учир гутал, хувцас эдлэлийн харагдах байдалд нөлөөлөхгүй
-Материалын агаар нэвтлэх чанарт нөлөөлөхгүй
-Химийн уусгагч агуулаагүй, үнэргүй
Найрлага:
• Цахиурын оксид (SiО2), ус (H2O)
Хадгалах нөхцөл:
• Тасалгааны температурт нарны шууд тусгалаас хол газарт хадгална
Хадгалах хугацаа: 2 жил
Савлагаа: 100мл, 200мл сонголттой.